Австралийн Улаан Загалмай нийгэмлэг нь олон улсын хөтөлбөрөө 2019-2024 оны хугацаанд Ази Номхон далайн 9 оронд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Уг олон улсын хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагааны дунд шатны үнэлгээг гүйцэтгэхээр IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 9 сараас 11 сарын хугацаанд ажиллаж байна.
Үнэлгээний хүрээнд хөтөлбөрийн оролцогч талуудтай чанарын ярилцлага зохион байгуулж хөтөлбөр хэрэгжсэн 4 жилийн хугацааны үр дүнг үнэлж, үлдсэн хугацааны хэрэгжилтэд анхаарах санал зөвлөмжийг боловсруулахаар зорьж байна.
Үнэлгээтэй холбоотой талбарын мэдээлэл цуглуулалт эдгээр өдрүүдэд Улаанбаатар хот болон Өмнөговь, Говь-Алтай аймгуудад явагдаж байна.
Төсөлтэй холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Б.Батхүүтэй (batkhuu@irim.mn, 70117101) холбогдох боломжтой.
";}