Мэдээ мэдээлэл
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааг гүйцэтгэж байна
10/10/2022
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааг гүйцэтгэж байна
a:3:{s:10:"short_desc";s:679:"Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, аянга, газар хөдлөлт, мөн цар тахал, халдварт өвчин зэрэг байгалийн олон талт гамшгийн давтамж нэмэгдэж цаг уурын аливаа цочролд бид бэлэн байж, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэхэд Засгийн газар болон хөгжлийн түншүүд ихээр анхаарал хандуулж байна.";s:5:"image";s:11:"EPRI-03.png";s:4:"desc";s:2844:"

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, аянга, газар хөдлөлт, мөн цар тахал, халдварт өвчин зэрэг байгалийн олон талт гамшгийн давтамж нэмэгдэж цаг уурын аливаа цочролд бид бэлэн байж, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэхэд Засгийн газар болон хөгжлийн түншүүд ихээр анхаарал хандуулж байна. Үүний нэг хэсэг нь “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоо”-г бэхжүүлэх асуудал юм. Одоогийн байдлаар манай улсад аливаа цочрол, байгалийн аюулт үзэгдэлд нэрвэгдэхээс өмнө болон өртсөний дараа зорилтот иргэн, өрх айлд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тусгайлсан үйлчилгээ, дэмжлэг тусламж бага байдаг.

Цочролд хариу үзүүлэх арга хэмжээг нийгмийн хамгааллын тогтолцоонд институтчилэхэд Засгийн газар анхаарал хандуулж, одоо явагдаж буй “Нийгмийн халамжийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг ойлголттой холбоотой тусдаа бүлэг оруулах ажил явагдаж байна.

Монгол Улсын ЗГ-ийн уг хүчин чармайлтад НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF) 2019 оноос хойш дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын багц боловсруулах төслийг “Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэн” (Economic Policy Development Institute)-тэй хамтран 2022 оноос хэрэгжүүлж байна.

Уг төслийн сургалтын хэрэгцээ тодорхойлох мэдээлэл цуглуулалтын ажлыг IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 09-11 сарын хооронд гүйцэтгэж байна.

";}