Мэдээ мэдээлэл
Судлаач Оюутан-2022 хөтөлбөр эхэллээ
05/11/2022
Судлаач Оюутан-2022 хөтөлбөр эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:342:"Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, уур амьсгалын асуудлыг бид хөндөн “Уур амьсгалын өөрчлөлт нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлөх нь” сэдвийн дор хөтөлбөр үргэлжилж байна.";s:5:"image";s:55:"Student Researcher Program_Announcement_Post-19 (1).jpg";s:4:"desc";s:2521:"

Ирээдүйд нийгмийн олон салбарт хувь нэмрээ оруулж ажиллах мэргэжилтнүүдэд судалгааны суурь мэдлэг, ур чадвар олгох зорилгоор IRIM судалгааны хүрээлэн “Судлаач оюутан” хөтөлбөрийг 2013 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, уур амьсгалын асуудлыг бид хөндөн “Уур амьсгалын өөрчлөлт нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлөх нь” сэдвийн дор хөтөлбөрийн үйл ажиллагааг 2022 оны 11-12 сарын хооронд явуулж эхлээд байна.

Судлаач оюутан-2022 хөтөлбөрт нийт 82 оюутан материалаа ирүүлснээс эрх зүй, эдийн засаг, санхүү, олон улсын харилцаа, төрийн удирдлагын мэргэжлийн 8 оюутан шалгарсан бөгөөд оролцогчид судалгааны дизайн, арга зүй боловсруулах, өгөгдөлд шинжилгээ хийх зэрэг ур чадварууд суралцан хөтөлбөрийн төгсгөлд багаар хамтран эрдэм шинжилгээний өгүүлэл гаргахаар ажиллаж байна.

Хөтөлбөрийг IRIM судалгааны хүрээлэнгийн туршлагатай ахлах судлаачид удирдан явуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн оролцогчид дараах дэд сэдвүүдийг сонгон судалгааны ажлаа эхлүүллээ.

Хөтөлбөрийн үеийн зургуудаас

 

#СудлаачОюутан #Хөтөлбөр

 

";}