Мэдээ мэдээлэл
Байгаль хамгаалах үйл ажиллагаанд хүний эрхийг ханган ажиллах нь
15/11/2022
Байгаль хамгаалах үйл ажиллагаанд хүний эрхийг ханган ажиллах нь
a:3:{s:10:"short_desc";s:215:"IRIM судалгааны хүрээлэн байгаль хамгаалах салбарт хүний эрхийг хангахтай холбоотой шинэ төслийн ажлыг эхлүүлж байна.";s:5:"image";s:20:"WWF-Cover-01 (2).jpg";s:4:"desc";s:2766:"

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад байгалийн төрөл бүрийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудал олон талуудын оролцоо, хүчин чармайлт шаардсаар байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг даган гарах эрсдэлийг бууруулах асуудалд анхаарах шаардлагатай болоод байгаа билээ. Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулахад хүний эрхийг хамгаалах нь нэн чухал. IRIM судалгааны хүрээлэн энэ салбарт хүний эрхийг хангахтай холбоотой шинэ төслийн ажлыг эхлүүлж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын (2021-2025 он) стратеги төлөвлөгөө тэр дундаа Зүүн аймгуудын Амар мөрний эко бүс нутгийн (2021-2026) стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүний эрхэд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг тодорхойлж, хүний эрхийн үнэлгээ, зөвлөгөө өгөх ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захиалгаар бид “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН -тэй хамтран хэрэгжүүлж байна.

Зүүн аймгуудын Амар мөрний эко бүс нутаг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хамарсан байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Доор тус эко бүсийн зургуудаас:

Эх сурвалж: asiapacific.panda.org

";}