IRIM судалгааны хүрээлэн 2013 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд социологи, нийгмийн шинжлэх ухаанаас бусад салбарт мэргэжил эзэмшиж буй оюутан залуучуудад судалгааны суурь мэдлэг, ур чадвар олгох зорилготой “Судлаач Оюутан” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн.
Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь байгаль орчин, уур амьсгалын асуудлыг хөндөн “Уур амьсгалын өөрчлөлт нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлөх нь” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хөтөлбөрт нийт 83 оюутан материалаа ирүүлснээс эрх зүй, олон улсын харилцаа, эдийн засаг чиглэлийн 8 оюутан шалгарч 6 долоон хоногийн хугацаанд дараах үйл ажиллагаанд хамрагдлаа.
Далайд дусал нэмэр болж ирээдүйд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах салбар бүрийн залуу боловсон хүчнийг чадавхжуулахад тус хөтөлбөр нь бага боловч хувь нэмэр оруулсан гэдэгт IRIM судалгааны хүрээлэнгийн хамт олон итгэлтэй байна. Хөтөлбөрийн туршид идэвх, зүтгэлтэй оролцсон нийт оюутан залуучууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
";}