Мэдээ мэдээлэл
Залуучууд өөрсдөө Залуучуудын төлөөх судалгаа хийлээ
20/12/2022
Залуучууд өөрсдөө Залуучуудын төлөөх судалгаа хийлээ
a:3:{s:10:"short_desc";s:285:"Нийгмийн асуудлуудын талаарх залуучуудын үзэл бодол, тэдэнд тулгарч буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ";s:5:"image";s:38:"ocirccg-t-Fw21nrUAAFE-unsplash (1).jpg";s:4:"desc";s:2951:"

Залуучуудын  нийгэм,  улс төрийн идэвх оролцоог сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд юун түрүүнд “Залуучуудад юу  хэрэгтэй  байна  вэ?“, “Залуучуудад  ямар асуудлууд тулгамдаж байна вэ?“, “Залуучуудад ямар шийдэл байна вэ?“ зэрэг асуултад үнэн бодитой хариулт олох хэрэгтэй.

Энэ хүрээнд нийгмийн асуудлуудын талаарх залуучуудын үзэл  бодол,  тэдэнд  тулгарч  буй  асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор 16-24 насныхныг хамруулсан “Залуучуудын дуу хоолой” судалгааг 2022 оны 08-10 сарын хооронд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгээд байна.

Уг судалгааг судалгаа шинжилгээний чиглэлээр чадавхжих сонирхолтой “Залуу судлаачид” өөрсдөө гүйцэтгэснээрээ онцлог бөгөөд IRIM судалгааны хүрээлэнгийн зүгээс залуу судлаачдыг судалгааны арга зүй, аргачлалд сургаж, чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллалаа.

Судалгаагаар Монгол залуучуудад хамгийн их тулгамдаж буй асуудал нь “Зохистой ажлын байр болон ажлын боломж” байна. Нөхцөл байдлыг сайжруулж болох шийдлийг залуучууд ажлын  байр болон суурь цалин хөлсний үнэлгээг нэмэгдүүлэхээс гадна ажлын  байрны  ёс  зүйг  сайжруулах, эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх, татварын дарамтыг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Тайлангийн бүрэн хувилбартай эндээс танилцах боломжтой: Залуучуудын дуу хоолой.pdf (google.com)

";}