Мэдээ мэдээлэл
“Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг гүйцэтгэж эхэллээ
26/12/2022
“Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг гүйцэтгэж эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:217:"IRIM судалгааны хүрээлэн нь энэхүү BEST хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарыг дуустал гүйцэтгэнэ. ";s:5:"image";s:30:"20221221_035037793_iOS (1).jpg";s:4:"desc";s:2127:"

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр (2019-2024)”-ийг  хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилготой юм.

IRIM судалгааны хүрээлэн нь энэхүү BEST хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг 2022 оны 10 сараас 2023 оны 01 сарыг дуустал гүйцэтгэнэ. BEST хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг 2019-2021 оны хооронд хийсэн үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот, Орхон, Дорноговь, Дорнод, Ховд аймгуудын  оролцогч талуудыг хамруулан хийх юм. Дунд шатны үнэлгээг хийснээр хөтөлбөрийн төлөвлөсөн үр дүнд хүрэхэд түлхэц болохуйц, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлж, хувь нэмэр оруулахад туслах юм.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Жижиг Дунд Бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөр - DS Mongolia холбоосоор орж танилцаарай.

";}