Мэдээ мэдээлэл
Гамшгийн үед бэлэн байх, хариу арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна
13/02/2023
Гамшгийн үед бэлэн байх, хариу арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна
a:3:{s:10:"short_desc";s:424:"IRIM судалгааны хүрээлэн тус 5 жилийн хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийг үнэлэх дунд шатны үнэлгээг 3 сарын хугацаанд зохион байгуулж, оролцогч талуудтай чанарын ярилцлага хийж, нотолгоонд суурилсан зөвлөмжийг боловсрууллаа. ";s:5:"image";s:21:"MRCS picturre (1).jpg";s:4:"desc";s:3314:"

Дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчны асуудлаас шалтгаалсан гамшиг, хямрал нь иргэдийн сайн сайхан байдал, амьдралын нөхцөлд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд КОВИД-19 цар тахал, зуд зэрэг гамшгийн эрсдэл тулгарснаас үүдэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хүндэрсэн билээ. Харин гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах Монголын Засгийн газрын ажилд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН) идэвхтэй дэмжлэг үзүүлэн ажилласаар байна.

МУЗН-ийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, байгууллагын чадамжийг дээшлүүлэхэд Австралийн Улаан Загалмай (АУЗ) байгууллага таван жилийн хугацаатай олон улсын хөтөлбөрийнхөө хүрээнд арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд МУЗН-ын институцийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийн менежментийг дээшлүүлэх, талуудад дуу хоолойгоо хүргэх үйлсэд нь дэмжлэг үзүүлэхээр 2019-2024 оны хооронд хамтран ажиллаж байна.

IRIM судалгааны хүрээлэн тус 5 жилийн хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийг үнэлэх дунд шатны үнэлгээг 3 сарын хугацаанд зохион байгуулж, оролцогч талуудтай чанарын ярилцлага хийж, нотолгоонд суурилсан зөвлөмжийг боловсрууллаа. Үнэлгээнээс гарсан голлох үр дүн болоод зөвлөмжийг АУЗ болон МУЗН-ын ажилчдад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үнэлгээний үр дүнгээс харахад МУЗН-ийн манлайлал, менежмент, үр дүнтэй үйл ажиллагаанууд нь тэднийг хамтрагч дотоодын болон олон улсын оролцогч талуудын хувьд итгэл даахуйц, хүчирхэг түнш болгон харуулдаг байна. Харин тус байгууллага нь олон улсын санхүүжилтээс ихээхэн хамаарсан байдаг тул цаашид өөрсдийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээж, дотоодын ААН-үүд болон иргэдээс санхүүжилт босгоход анхаарах шаардлагатай байгааг дурдсан.

 

#Гамшиг #БэлэнБайдал #ХариуАргаХэмжээ

";}