2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч бүр хөдөлмөрийн хүрээнд бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхийг үүрэг хүлээсэн билээ.
“Ажлын байр” гэх ойлголт нь зөвхөн оффисын орчноор хязгаарлагдахгүй ажилтан хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор биеэр очиж ажил, үүргээ гүйцэтгэх, албан ёсны арга хэмжээнд оролцохтой холбогдох бүх байршлыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт тул уг асуудалтай тэмцэхэд зөвхөн нэг байгууллагын хүчин чармайлт хангалтгүй юм.
Иймд салбарын бусад судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад уг бодлогын баримт бичгийг байгууллагын үйл ажиллагааны онцлогтоо тулгуурлан нэвтрүүлэхийг уриалж IRIM судалгааны хүрээлэн өөрийн боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөж буй “АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС СЭРГИЙЛЭХ БОДЛОГО”-ын баримт бичгийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Англи, Монгол хэлээр нээлттэй хуваалцаж байна.
Энэхүү бодлогын баримт бичгийг судалгаа шинжилгээний байгууллагын онцлогт тохируулан системтэй, ул суурьтай боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг олгосон Австралийн Сайн Дурынхан Хөтөлбөрийн Үр нөлөөний сан болон бодлогыг боловсруулах явцад үнэтэй туршлага, сургамжаа хуваалцсан байгууллага, салбарын мэргэжилтнүүдэд гүн талархсанаа илэрхийлье.
#АюулгүйАжлынБайрныОрчин
";}