Мэдээ мэдээлэл
ОЛБОРЛОХ САЛБАРТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ ИРГЭДИЙН ОЙЛГОЛТ, ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО, ТОДОРХОЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ, ХУГАЦАА ШААРДДАГ
18/04/2023
ОЛБОРЛОХ САЛБАРТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ ИРГЭДИЙН ОЙЛГОЛТ, ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО, ТОДОРХОЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ, ХУГАЦАА ШААРДДАГ
a:3:{s:10:"short_desc";s:695:"Иргэдийн итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл түгээх, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр Монголын олборлох үйлдвэрлэлийн салбарт өмнө нь хийсэн болон одоо хэрэгжүүлж буй ажлуудын үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлсэн судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж, судалгааны тайлан хэвлэгдлээ.";s:5:"image";s:25:"AMEP report cover MON.png";s:4:"desc";s:1950:"

Иргэдийн итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл түгээх, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр Монголын олборлох үйлдвэрлэлийн салбарт өмнө нь хийсэн болон одоо хэрэгжүүлж буй ажлуудын үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлсэн судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж, судалгааны тайлан хэвлэгдлээ.

Олон нийтийн оролцоог хангах нь ганц удаагийн эсвэл бие даасан хэд хэдэн салангид үйл ажиллагаа бус харин орон нутгийн иргэд бодитоор оролцсоноор үр шим хүртэх үйл явц бөгөөд нээлттэй, ил тод байдал, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, улмаар итгэлцлийг бий болгох, оролцогч талууд мэдээлэл солилцох, харилцаа холбоог хөгжүүлэх үйл явц юм.

Судалгаа нь Австрали-Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2)-ийн дэмжлэгтэй хийгдэв.

Тайлан Монгол хэлээр: IRIM-AMEP-ASSESSMENT FINAL REPORT-MON-20230405.pdf

Тайлан Англи хэлээр: AMEP-IRIM-ASSESSMENT FINAL REPORT-ENG-20230405.pdf

";}