Мэдээ мэдээлэл
IRIM-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН ДУРСАМЖААС
04/05/2023
IRIM-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН ДУРСАМЖААС
a:3:{s:10:"short_desc";s:371:"Г.Цогтбаатар IRIM судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2008 онд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Мельбурнийн Их сургуульд суралцаж байна. ";s:5:"image";s:17:"IRIMers 15-02.jpg";s:4:"desc";s:4335:"

‘БИЕ ДААСАН БАЙХ ГЭДЭГ УТГААРАА ЗАХ ЗЭЭЛД БАЙР СУУРИА ТОГТВОРЖУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙСАН.  

Миний хувьд IRIM-ийн эхний хоёр жил орчимд Гүйцэтгэх захирлаар ажилласан. Их сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил ажилласан туршлагатай байхдаа энэ байгууллагыг үүсгэн байгуулахад гар бие оролцоод удирдлагын үүргийг хүлээн авсан. Их сургуулийн багш нар болох Ц.Болд, Ч.Тамир болон ангийн анд З.Зоригтсайхан нартай хамтраад 2008 оны 4 сарын 4-нд IRIM-аа байгуулж байлаа. Тухайн үед би Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанд ахлах судлаачаар ажиллаж байсан ч мэргэжлээрээ судалгааны шинэ компани үүсгэн байгуулж, хамтран ажиллах саналыг нь талархан хүлээн авсан.  

Үүсгэн байгуулагдаад удаагүй байсан болохоор байгууллага ажиллуулахтай холбоотой бүх төрлийн ажлыг анхнаас нь гар бие оролцох хэрэгтэй байлаа. Байгууллагын нэр, лого, анхны оффисын түрээс, ширээ сандал, брошюр, веб сайт, анхны ажилтнууд, анхны төслүүд гэх мэт бүх зүйлд өөрийн туршлага, холбоо сүлбээ, анги хамт олноо дайчилж байлаа.  

Жишээ нь, байгууллагын нэр сонгох “Independent Research Institute of Mongolia” – гэдгээс Хараат бус, Бие даасан судалгааны байгууллага гэсэн утгатай. Энэ утгаараа аль нэг нам, улс төрийн бүлгээс хамааралгүй цэвэр мэргэжлийн байх, нөгөөтээгүүр “Бие даасан” байх гэдэг утгаараа байгууллага өөрөө тодорхой зах зээлийн туршлага авч, санхүү болоод эд материалын хувьд хөл дээрээ бэхжих, байнгын буюу тогтмол үйл ажиллагаатай болох нь чухал байсан. Тиймээс ямартай ч байнгын ажилтай байлгахын тулд бүх л судалгааг хийнэ гээд л гүйнэ. Байгууллагын туршлагагүй тул бага зардалтай, их ажилтай төслүүд л олддог байлаа. Маш олон төсөлтэй тул харих завгүй ажилладаг байсан. Зоригоо бид хоёр бол сонин дэвсээд ажил дээрээ хонодог үе зөндөө. Цалинтай, цалингүй дэмжих хүмүүс хэрэгтэй учраас хамгийн анх ангийнхныгаа цуглуулаад ажилладаг байжээ.  

Удирдлагаар ажиллаж байх үеийн ололт, дэвшлийг гурван зүйлээр тодорхойлж болох юм. Эхлэх нь ажлын тал нь гэдэг шүү дээ. Тиймээс байгууллагаа үүсгэн байгуулсан нь том алхам. Үүний дараа байгууллага гэдэг анхны хэлбэрээ олж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц, материаллаг баазын суурийг тавьсан. Мөн бид энэ маягаар дуртай ажлаа бизнес болгож болох юм байна гэсэн итгэлийг олж авсан нь хамгийн чухал ололт байсан гэж бодож байна. 

";}