Мэдээ мэдээлэл
IRIM-чуудын түүхээс
18/05/2023
IRIM-чуудын түүхээс
a:3:{s:10:"short_desc";s:355:"Т.Элбэрэл IRIM судалгааны хүрээлэнд 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа судлаач, төслийн менежерээр ажиллаж байсан бөгөөд одоо ахлах судлаач, зөвлөхөөр ажиллаж байна. ";s:5:"image";s:20:"Эби эгч-09.jpg";s:4:"desc";s:4337:"

‘СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨСЛҮҮД СУДЛААЧДЫГ ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ, МЭДЛЭГ, ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ РҮҮ ХӨТӨЛДӨГ.

Би 2011 онд үйлдвэрлэлийн дадлагаа IRIM-д хийн нийгмийн ажилтан гэдэг мэргэжлээс судлаач мэргэжилд шилжин 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх Азийн Хөгжлийн Банкны нийгмийн эрүүл мэндтэй холбоотой төсөлд туслах судлаачаар ажиллан түүнээс хойш энэ чиглэлээр мэргэшин ажлын гараагаа эхлүүлж байжээ. Дипломын ажлаа Тамир багшаар удирдуулж байхдаа IRIM-ийг илүү академик, эрдэм шинжилгээний байгууллага байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл төслүүд дээр ажиллаж үзтэл илүү практикал чиглэлтэй, бодитой санагдсан.

Эргээд харахад миний карьер хөгжил 3 үе шатад хуваагдаж байна. Эхний хоёр жилд  өөрийгөө сорих, шинэ орчинд шинэ салбар, чиглэл рүү орж, дасан зохицох шаардлагатай болсон. Дараа нь 4-6 дахь жилдээ төлөвшин, ажлаа ойлгож илүү бие дааж хийх, баг хамт олонтойгоо уусаж олон төслүүд дээр хамтран ажиллаж ирсэн. Гурав дахь шатанд буюу 6 дахь жилдээ АНУ-ын Засгийн газрын Fulbright-ийн тэтгэлэг авч АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийн Андрью Яангийн бодлого судлалын сургуульд Төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг горилсон. Мэдээж тэтгэлгээр суралцахад IRIM-д ажилласан туршлага, эзэмшсэн мэдлэг, ур чадвар томоохон дэмжлэг болсон. Төгсөж ирээд ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа учраас миний карьер хөгжилтэй IRIM салшгүй холбоотой. 

Мэргэжлийн онцлогоос шалтгаалан аливаа зүйл дээр үзэл бодлоо илэрхийлэхдээ субьектив хандлагаас илүү нотолгоонд суурилсан, баримт мэдээлэлд тулгуурлан ярих соёл хувь хүний түвшинд үүссэн болов уу гэж хардаг. 

Манай ажлын онцлог нь шинэ сэдвүүдийг судалж, өөр өөр хүмүүстэй ажиллах боломжийг олгодог нь биднийг байнга суралцах, шинийг эрэлхийлэх, шат ахих үйл рүү хөтөлдөг. Энэ нь шинэ судалгаа, үнэлгээний төсөл рүү орсноор нэг салбар чиглэлийг илүү танин мэдэж байна гэсэн үг. Мөн нэгнээсээ суралцах, харилцан туслах байгууллагын соёл их зөв санагддаг. IRIM-ийн хоёрдугаар таван жилийг тодорхойлбол, хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх чиглэлд ихээхэн анхаарсан. Энэ ч утгаараа хамтдаа олон улсын тэтгэлэг, хөтөлбөрүүдэд тасралтгүй бэлдэж, хувь хүний хувьд карьер, байгууллагын хувьд хүний нөөцөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц болгоход анхаарч, хувь нэмрээ оруулсан жилүүд гэж онцолж болох юм.

 

 

";}