Зах зээлийн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хүүхдийн мөнгө болон хүнсний талон авч буй зорилтот өрхүүдийн онцлогт нийцсэн тогтвортой амьжиргааны хувилбаруудыг дүүрэг тус бүрээр тодорхойлон гаргалаа.
Азийн Хөгжлийн Банк (АХБ), Монгол Улсын Засгийн Газар (МУЗГ)-аас зорилтот бүлгийн хүн амдүзүүлэх нийгмийн халамжийн дэмжлэгийг сайжруулахад чиглэсэн “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийн зах зээлийн нарийвчилсан судалгааг IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд хэрэгжүүлж гүйцэтгэлээ. Зах зээлийн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хүүхдийн мөнгө болон хүнсний талон авч буй зорилтот өрхүүдийн онцлогт нийцсэн тогтвортой амьжиргааны хувилбаруудыг дүүрэг тус бүрээр тодорхойлон гаргалаа.
IRIM судалгааны хүрээлэнгийн баг дараах судалгааны ажлуудыг гүйцэтгэж Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө. Үүнд:
Зах зээлийн ерөнхий нөхцөл байдлын үнэлгээ
Зорилтот өрхийн амьжиргааны чадамж ба бизнес боломжийн нийцлийн судалгаа
Зах зээлийн эрэлтийн тойм судалгаа
Зорилтот өрхөд тохирох аж ахуйн үйл ажиллагааны хувилбар болох бизнесийн багц
Зорилтот өрхийн хувиараа хөдөлмөр эрхлэхэд бэлэн байдлын үнэлгээг тодорхойлох (профайлинг) хэрэглэгдэхүүн зэргийг тус тус боловсрууллаа.
Судалгааны үр дүн, санал зөвлөмжид үндэслэн цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэл, болон СХД, БЗД, ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, хороодын засаг дарга, анхан шатны мэргэжилтнүүд, Монголын улаан загалмай нийгэмлэг нь сонгогдсон өрх бүрд тохирох санхүүгийн дэмжлэг үзүүлэн, тогтвортой амьжиргааны хувилбаруудыг туршин амьжиргаагаа дээшлүүлж, шинэ ур чадварыг эзэмшихэд нь чиглүүлэн ажиллах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр хийгдсэн танилцуулгын үеэрх зургуудаас: