Мэдээ мэдээлэл
НЭГ АЛХАМ УРАГШ
05/06/2023
НЭГ АЛХАМ УРАГШ

2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч бүр хөдөлмөрийн хүрээнд бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхийг үүрэг хүлээсэн билээ. ИРИМ нь 2022 оны 06 сараас 12 сарын хооронд “АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС СЭРГИЙЛЭХ БОДЛОГО”-ын баримт бичгийг Австралийн Сайн Дурынхан Хөтөлбөрийн Үр нөлөөний сангийн дэмжлэгтэйгээр боловсруулж, салбарын бусад судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад уг бодлогын баримт бичгээ танилцуулж, тухайн байгууллагуудыг үйл ажиллагааны онцлогтоо тулгуурлан нэвтрүүлэхийг уриалж өөрийн вэб хуудсанд нээлттэйгээр байршуулсан.

Энэхүү бодлогын баримт бичигт заасны дагуу ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд дотооддоо бодлогын баримт бичгээ дахин нэг сануулах үүднээс дотооддоо сургалтыг 2023 оны 05 сарын 12-ны өдөр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас “Ээлтэй ажлын байр” сэдэвт танхимын сургалтыг авлаа. Та бүхэн манай байгууллагын гаргасан “АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС СЭРГИЙЛЭХ БОДЛОГО”-ын баримт бичигтэй Англи, Монгол хэлээр танилцахыг хүсвэл дээрх линкээр орно уу.

#АюулгүйАжлынБайрныОрчин