IRIM судалгааны хүрээлэн нь үндэсний хэмжээнд хэрэгжсэн 'Боловсролын чанарын шинэчлэл' төслийн нэг бүрэлдэхүүн болох 'Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр'-ийн хөндлөнгийн хяналтын төслийг 2023 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж дууслаа.
IRIM судалгааны хүрээлэн нь үндэсний хэмжээнд хэрэгжсэн 'Боловсролын чанарын шинэчлэл' төслийн нэг бүрэлдэхүүн болох 'Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр'-ийн хөндлөнгийн хяналтын төслийг 2023 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлж дууслаа. Уг төслийн гол зорилго нь сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатад хамрагдсан сургуулиудын гардан хэрэгжүүлсэн төслүүдийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийхээс гадна 4 болон 5 дугаар шатад хамрагдсан үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх байв. Хөндлөнгийн хяналтад Монгол улсын 5 бүсийг төлөөлсөн 8 аймагт (Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дорнод) болон Улаанбаатар хотын 9 дүүрэгт тус тус байрлах СТХ-ийн 4 болон 5-р шатад хамрагдсан 182 сургуулиудыг хамруулсан.
Хөндлөнгийн хяналтын үр дүнг 'Боловсролын чанарын шинэчлэл' төслөөс 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан хурал дээр Дэлхийн банкны төлөөлөгчид, төслийн нэгж болон бусад холбогдох оролцогч талууд болон үр шим хүртэгчдэд танилцууллаа. Уг танилцуулгын үеэр төслийн үр дүн, сайн туршлага, сургамжууд, тогтвортой байдлыг талуудтай хуваалцлаа.