Мэдээ мэдээлэл
“Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг судлах судалгааны ажил эхэллээ”
03/07/2023

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг билээ. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж буй улсын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас бидний амьдрах орчин өөрчлөгдөж мөнх цаст уул, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд нөлөөлсөөр байна.

IRIM Судалгааны хүрээлэн “Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг судлах” судалгааны ажлыг Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтийн захиалгаар 2023 оны 05-р сараас эхлэн гүйцэтгэж байна.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөллийг судлахад бөгөөд хоёрдогч дата мэдээлэл дээр анализ хийн, салбарын гол оролцогч талуудаас ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах юм.

Судалгааны үр дүнг уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт хийхэд ашиглана.