Мэдээ мэдээлэл
Зуны сургалт 15 дахь жилдээ: “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжилд судлаачдын оролцоо” сэдвийн дор
03/07/2023

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөхгүй байгаа хөгжлийн нэг ч салбар, чиглэл байхгүй бөгөөд сүүлийн жилүүдэд IRIM судалгааны хүрээлэн уг салбар чиглэлд өөрсдийн чадавхаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Энэ хүрээнд бид жил бүр судлаачдаа чадавхжуулах зорилгоор зохион байгуулдаг “Зуны сургалт”-аа уг сэдвийн хүрээнд 2023.06.16-06.18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжил”, “Манлайллын онол, практик” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, байгууллагын дотоод хог хаягдлын ангилан ялгалтыг сайжруулах санаачилгууд гаргасан сонирхолтой, үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрөв.

IRIM-ийн зуны сургалтын арга хэмжээ нь мэргэжлийн шинэ арга аргачлалд суралцдаг, түүнээс гадна хувь хүний хөгжлийн төлөвлөлт, амлалтаа дүгнэдэг, хамт олны соёлын нэг хэсэг болсон байгууллагын томоохон үйл ажиллагааны нэг юм.