Мэдээ мэдээлэл
Мянганы Сорилтын Корпорацын захиалгаар IRIM судалгааны хүрээлэн нь “Усны талаарх олон нийтийн санал бодлын судалгааг” хэрэгжүүлж эхлээд байна.
03/07/2023
Мянганы Сорилтын Корпорацын захиалгаар IRIM судалгааны хүрээлэн нь “Усны талаарх олон нийтийн санал бодлын судалгааг” хэрэгжүүлж эхлээд байна.

Мянганы Сорилтын Корпорацын захиалгаар IRIM судалгааны хүрээлэн нь “Усны талаарх олон нийтийн санал бодлын судалгааг” хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын усны хомсдол, хүртээмж, ялгаатай хэрэглэгчдийн хэрэглээний болон Усны Компакт гэрээний талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтын түвшин, санал бодлыг тодорхойлох зорилгоор Мянганы Сорилтын Корпорацтай хамтран Усны талаарх олон нийтийн санал бодлын судалгааг” хэрэгжүүлж эхлээд байна.

Тус судалгаа нь дараах гурван зорилготой, үүнд:

  • Улаанбаатар хотын одоо болон ирээдүй дэх усны хомсдол болон нөөцийн талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох,
  • Олон нийт усны ач холбогдлыг зөвхөн өрхийн хэрэглээний түвшинд төдийгүй арилжааны бизнес, үйлдвэрлэлийн эрчим хүч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг мэддэг эсэхийг тодорхойлох,
  • Хоёр дахь Компакт гэрээ болон түүний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох,

Судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл IRIM судалгааны хүрээлэнгийн төслийн зохицуулагч С.Одонтуяа (odontuya@irim.mn)-тай холбогдоно уу.