Мэдээ мэдээлэл
Судалгааны байгууллагын дадлагын хөтөлбөр-Дараагийн боломжууд 
06/07/2023
Судалгааны байгууллагын дадлагын хөтөлбөр-Дараагийн боломжууд 

IRIM судалгааны хүрээлэн нийгмийн хариуцлагын хүрээнд салбарын залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дэмжихэд хувь нэмрээ оруулж урт, богино хугацаатайгаар дотоод болон олон улсын оюутнуудыг жил бүр хүлээн авч дадлагажуулдаг.  

Энэ жилийн хувьд МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 2,3-р түвшний 7 оюутны дунд танилцах дадлагыг 6 сард зохион байгууллаа. Оюутнууд маань хөтөлбөрийн туршид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамрагдаж, байгууллагад идэвхтэй хэрэгжиж буй судалгааны төслүүдийн багт орж, олон талын чиг үүргүүдэд ажиллаж, мэргэжилтэйгээ танилцав. 

Урт, богино аль ч хэлбэрийн дадлагын хөтөлбөрийг зохион байгуулахдаа IRIM судалгааны хүрээлэн “Дадлагын хөтөлбөр зохион байгуулах зааварчилгаа”-г мөрдөж ажилладаг бөгөөд ингэснээр дадлагын хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж ажилладаг.  

IRIM-д дадлагаа хийсэн оюутнууд маань төгсөх хүртлээ цагийн ажил хийх, төгсөөд судалгааны үндсэн багт орж ажиллах зэргээр өөрсдөдөө олон талын боломжуудыг нээж, мэргэжилтний хувьд суралцаж, өсөж хөгжиж байдаг тул бидний хувьд уг хөтөлбөрийн ач холбогдлыг мэргэжлийн байгууллагын хувьд өндрөөр хардаг.   

Энэ жил IRIM-д дадлагын хөтөлбөрөө амжилттай хийсэн нийт дадлагажигч нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.