Мэдээ мэдээлэл
​Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, хандлага болон хэвлэл мэдээллийн хэрэглээний чиг хандлагын талаарх сонирхолтой үр дүнтэй танилцаарай. 
26/07/2023
​Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, хандлага болон хэвлэл мэдээллийн хэрэглээний чиг хандлагын талаарх сонирхолтой үр дүнтэй танилцаарай. 

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн ‘Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа’-г үзэж танилцаарай.

Энэхүү тайлан нь Монгол дах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг, хандлага, дадлын тухай цоо шинэ мэдээллийг 13 аймаг, Улаанбаатар дүүргийн 2,800 өрхүүдээс авсан судалгаа дээр суурилан хүргэж байна.

Дараах гол үр дүнгүүд энэхүү тайланд багтсан: 

  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага 

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дадлууд 

  • Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх оролцогч 

  • Уур амьсгалын өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх бэлэн байдал болон чадварын хэрэгцээний талаарх оролцогч талуудын үзэл бодол 

  • Ерөнхий болон байгаль орчны тухай хэвлэл мэдээллийн хэрэглээ 

  • Хүн амын бүлгүүдийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги болон гол оролцогчид 

Энэхүү тайлан нь Монгол дах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудлуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар цоо шинэ өгөгдөл, дүн шинжилгээг багтаахын сацуу уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох стратегиудад шаардлагатай тэргүүлэх чиглэл, арга хэмжээнүүдийг тодорхойлж өгсөн.  

Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү: GGGI Mongolia Kap Study (Mongolian)(23.07.25).pdf (google.com)

Энэхүү шинэ мэдээллийг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг найз нөхөд, хамтран ажиллагчд, уур амьсгалын өөрчлөлтийн идэвхтнүүдтэй хуваалцаарай. Хамтдаа мэдээлэлд ойр байя 

#ClimateChangeinMongolia #ClimateChangeKAPsurvey #ClimateChangeMediaConsumptionSurvey #IRIMClimateChange #StayInformed