Мэдээ мэдээлэл
Компаниудын нийгмийн хариуцлага ба жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааг судалж байна.
10/08/2023
Компаниудын нийгмийн хариуцлага ба жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааг судалж байна.

Бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр хоорондоо салшгүй холбоотой ойлголт гэж үздэг. Өөрөөр хэлбэл компаниудын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг тодорхойлоход байгууллагуудын нийгмийн хариуцлагын стратегийг  зайлшгүй ярих ёстой. Дэлхий нийтийн энэ жишиг манай улсад ч мөрдөгдөж үндэсний том компаниуд нийгмийн хариуцлагын тайлан гарган, олон нийтэд мэдээлж буй сайн туршлагууд багагүй бий болжээ. 

Тэгвэл эдгээр үндэсний тэргүүлэх компаниудын нийгмийн хариуцлагын бодлого, стратеги нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд хэрхэн хувь нэмэр оруулж буйг тодорхойлох зорилгоор “Монгол улсын компаниудын нийгмийн хариуцлага ба эмэгтэйчүүдийн эрх судалгаа”-г гүйцэтгэж эхэллээ.  

Судалгаанд үндэсний ТОП-100 аж ахуй нэгжийн төлөөллийг хамруулах ба компаниудын нийгмийн хариуцлагын тайланд дүн шинжилгээ хийх, удирдах түвшний ажилтнуудтай ярилцлага хийх зэргээр анхдагч болон хоёрдогч мэдээллүүдэд үндэслэн дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.  

Энэхүү судалгааг Монголын Эмэгтэйчүүдийн Сан (МОНЭС)-ийн захиалгаар гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 8-10 сарын хооронд хэрэгжүүлнэ.