Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь байгаль орчин, уур амьсгалын асуудлыг хөндөн “Уур амьсгалд тэвэртэй хөгжил” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
IRIM судалгааны хүрээлэн 2013 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд социологи, нийгмийн шинжлэх ухаанаас бусад салбарт мэргэжил эзэмшиж буй оюутан залуучуудад судалгааны суурь мэдлэг, ур чадвар олгох зорилготой “Судлаач Оюутан” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн.
Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь байгаль орчин, уур амьсгалын асуудлыг хөндөн “Уур амьсгалд тэвэртэй хөгжил” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Хөтөлбөр 5 долоо хоногийн хугацаанд дараах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.
Далайд дусал нэмэр болж ирээдүйд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах салбар бүрийн залуу боловсон хүчнийг чадавхжуулахад тус хөтөлбөр нь бага боловч хувь нэмэр оруулсан гэдэгт IRIM судалгааны хүрээлэнгийн хамт олон итгэлтэй байна. Хөтөлбөрийн туршид идэвх, зүтгэлтэй оролцсон нийт оюутан залуучууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!