ТАЙВАН ЗАМААР ХУРАН ЧУУЛАХ ЭРХИЙГ ДЭМЖИХ НЬ
Манай байгууллагаас ICNL рүү хүргүүлсэн “Тайван замаар жагсах цуглах эрхийг дэмжих нь” грантын төсөл маань амжилттай шалгарч, энэхүү төслийг "Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг"-тэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү грантын төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүнтэй хэрэгжих ба хугацааны хувьд 2023 оны 12 сараас 2024 оны 3 сар хүртэл үргэлжилнэ.