Өнөөдөр, та бүхэнд байгууллагынхаа “Жендэрийн бодлого”-ыг танилцуулж байна. Бид энэ бодлоготой байснаараа үйл ажиллагааныхаа бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, ажил амьдралын тэнцвэрийг хангасан ээлтэй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, хамтрагч байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэхэд тусалж байна.
Баримт бичигтэй (Англи, Монгол хэл дээр) доорх линкээр орж танилцан, манай туршлагаас суралцан, Монгол улсад ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙР бий болгох үйлсэд хувь нэмрээ хамтран оруулахыг уриалж байна.
IRIM Судалгааны хүрээлэн Жендэрийн Үндэсний Хорооны гишүүний хувиар "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг сурталчлан таниулах сарын аян”-д нэгдэж байна.