Мэдээ мэдээлэл
ДҮРС ЗУРГИЙН АРГААР ГҮЙЦЭТГЭСЭН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА.
08/02/2024
ДҮРС ЗУРГИЙН АРГААР ГҮЙЦЭТГЭСЭН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА.

📸ДҮРС ЗУРГИЙН АРГААР ГҮЙЦЭТГЭСЭН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА.

IRIM судалгааны хүрээлэн дүрс зургийн арга (photovoice method)-ыг ашиглан “Монгол Улс дахь бага насны хүүхэдтэй ээжүүдийн агаарын бохирдолтой үеийн нийгмийн сайн сайхан байдал”-н судалгааг амжилттай гүйцэтгээд байна. Бид судалгаанаас гарсан онцлох үр дүнгүүдээ “Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Олон Улсын Консорциум”-ын 8 дахь удаагийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү дүрс зургийн аргаар нийгмийн асуудлыг судлах туршилт судалгааг тус консорциумаас хэрэгжүүлж буй ‘Азийн хөгжиж буй улсууд дах нийгмийн капиталыг нэмэгдүүлэх замаар тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь’ хөтөлбөрийн хүрээнд Тайланд, Вьетнам, Монгол гэсэн гурван оронд гүйцэтгэж байна. Судалгааны тайлан 3 сард нийтэд нээлттэй тавигдана.