Мэдээ мэдээлэл
“Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцүүллээ.
21/03/2024
“Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцүүллээ.

📢“Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцүүллээ.

🌱Сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.5 градусаар нэмэгдэж, жилд дунджаар 54 байгалийн гамшиг бүртгэгдэж байгаа нь сүүлийн жилүүдэд төсралтгүй өссөн үзүүлэлтийн үр дүн юм. Цаашдаа хүйтэн өдрийн тоо 10-40 хоногоор буурч, халуун өдрийн тоо 7-36 хоногоор нэмэгдэх төлөвтэй байгааг өмнөх судалгааны тайлангуудад онцолжээ.

Эдгээр уур амьсгалын өөрчлөлт нь олон нийтийн дундах өвчлөлийн тархалт, нас баралтад нөлөө үзүүлж буй эсэх, агаарын хэмийн өсөлт болон өвчлөлийн давтамж хооронд статистикийн ач холбогдол бүхий хамаарал бий эсэхийг тодруулсан маш чухал ач холбогдол бүхий судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх үйлчилгээний баг гүйцэтгэж, үр дүнгээ салбарын мэргэжилтнүүдийн дунд 3 сарын 21-ны өдөр танилцуулж, хэлэлцүүллээ.

Энэхүү судалгааг Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн захиалгаар гүйцэтгэсэн бөгөөд судалгааны тайланг 4 сард эцэслэн холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.