Мэдээ мэдээлэл
IRIM-ийн судлаачид Австралийн Гриффитийн их сургуульд суралцаж ирсэн мэдлэг, туршлагаа Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтнүүдтэй хуваалцлаа.
22/03/2024
IRIM-ийн судлаачид Австралийн Гриффитийн их сургуульд суралцаж ирсэн мэдлэг, туршлагаа Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтнүүдтэй хуваалцлаа.

📣IRIM-ийн судлаачид Австралийн Гриффитийн их сургуульд суралцаж ирсэн мэдлэг, туршлагаа Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтнүүдтэй хуваалцлаа.

IRIM Судалгааны хүрээлэн нь 2016 оноос хойш ЖҮХ-ний гишүүн байгууллагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд гишүүн байгууллагын хувиар хорооны шинжээч, мэргэжилтнүүдтэй мэдлэг, мэдээлэл хуваалцах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлгийг “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжил болон Жендэрийн тэгш оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд уг сэдвээр манай судлаачид Австралийн Гриффитийн их сургуульд Аustralia Awards Fellowship хөтөлбөрийн 2023 оны 9 сард суралцаад ирсэн билээ.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тэгш хүртээмжтэй хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлага, олон улсын туршлагыг танилцуулж, Монгол Улсын нөхцөлд эдгээр арга барилыг хэрхэн тусгаж ажиллах боломжтой талаар сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүллээ.