Мэдээ мэдээлэл
Нээлттэй засгийн түншлэл
29/03/2024
Нээлттэй засгийн түншлэл

🔵Нээлттэй засгийн түншлэл🔵

Иргэний орон зайн түншлэлийн уулзалтад засаглалын чиглэлийн төслүүдээ танилцууллаа.

Иргэний нийгмийн байгууллагууд хариуцан хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан ил тод байдал, иргэдийн оролцоо, технологи, инновац, эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ. Нээлттэй засгийн түншлэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны хүрээнд иргэний нийгмийг чадавхжуулах, иргэний орон зайг тэлэх, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих чиглэлээр ажиллаж байгаа санаачилга, хөтөлбөр, төслийн явцын талаар 2 сар тутам мэдээлэл солилцож, хэлэлцдэг Иргэний орон зайн түншлэлийн уулзалт (Partnership for Civic Space Meeting)-ыг зохион байгуулж эхэлсэн юм.

Анхны уулзалтыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, дээрх чиглэлээр ажиллаж байгаа санаачилга, хөтөлбөр, төслийн явцын талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлсэн.

Удаах уулзалтыг 2024 оны 03 дугаар 19-ны өдөр зохион байгуулж, IRIM судалгааны хүрээлэн нь Ашгийн Төлөө Бус Хуулийн Олон Улсын Төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр Иргэний орон зайг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн дараах хоёр судалгаа, зөвлөх үйлчилгээний талаарх мэдээллийг энэ чиглэлээр ажиллаж буй 10 орчим байгууллагын төлөөлөлтэй хуваалцлаа.

👉Уулзалтын бичлэгийг доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=CZECyEFpFRw