Мэдээ мэдээлэл
Хараат бусаар ажиллаж, Чанарыг эрхэмлэж, Үр нөлөөг бий болгосон 16 жил
04/04/2024
Хараат бусаар ажиллаж, Чанарыг эрхэмлэж, Үр нөлөөг бий болгосон 16 жил

🎉Хараат бусаар ажиллаж, Чанарыг эрхэмлэж, Үр нөлөөг бий болгосон 16 жил🎉

IRIM судалгааны хүрээлэн 16 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Бид баярын хурлаараа өмнөх стратегийн хүрээнд хүрсэн үр дүн, амжилтуудаа хэлэлцэж, шинээр батлагдсан стратегиа танилцуулж ирэх жилүүдийн зорилтуудаа тодорхойллоо.

16 жилийн хугацаанд бидэнтэй хамт байж, хөгжлийн салбарт хамтран ажилласан харилцагч болон хамтрагч байгууллагууд, зөвлөх, судлаачид, үе үеийн IRIM-чууддаа ойн баярын мэнд дэвшүүлье. Бидний хамтын ажиллагаа, цаашдын үйл хэрэг Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.