НИЙГМИЙН САЛБАРЫНХНЫ ДУНДАХ “СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Спорт, эрүүл өрсөлдөөнөөр дамжуулж хүн хоорондын харилцаа, нийгмийн капиталыг сайжруулж, нийгмийн салбарынхныг нэгтгэх зорилготойгоор IRIM судалгааны хүрээлэнгээс санаачилан, зохион байгуулсан “Спортын нөхөрсөг тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2024 оны 4 сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд хөгжлийн болон нийгмийн салбарт ажилладаг 12 байгууллагын нийт 22 баг, тамирчид оролцож, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, холимог гар бөмбөгийн төрөлд өөрсдийн хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Уг тэмцээнийг бид Лантуун Тохио ТББ-тай хамтран зохион байгуулсан ба тэмцээний хураамжаас цугларсан мөнгийг тус байгууллагын “Ид шидийн орон-Орон нутаг” хөдөлгөөнийг дэмжихэд хандивлаж буй юм.
Амралтын өдрүүдээ эрүүл, идэвхтэй, спортлог өнгөрүүлж, нэг салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, залуучуудтай нэгдэн “Спортын нөхөрсөг тэмцээн”-д идэвхтэй оролцсон нийт баг тамирчид, шүүгчид болон дэмжлэг үзүүлсэн бүх талуудад гүн талархал илэрхийлье.
Nest Center for Journalism Innovation & Development, Mongolia
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Мэргэжлийн социологичдын холбоо