Мэдээ мэдээлэл
Байгалийн аюулт үзэгдэл тохиоход Монголд эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээгээ тасалдалгүй хүргэх чадавх хэр вэ?
18/04/2024
Байгалийн аюулт үзэгдэл тохиоход Монголд эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээгээ тасалдалгүй хүргэх чадавх хэр вэ?

Байгалийн аюулт үзэгдэл тохиоход Монголд эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээгээ тасалдалгүй хүргэх чадавх хэр вэ?

Уур амьсгалын өөрчлөлт нь бүхий л салбарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг өмнө нь хийгдсэн олон судалгаануудад өгүүлсэн байдаг. Тухайлбал, шууд нөлөөлөлд Цаг уурын гэнэтийн үзэгдлүүд (шуурга, үер, ган гачиг, хар салхи) ихэссэнээс хүний амь нас хохирох, шууд бус нөлөөлөлд хүнсний хангамж хүрэлцээ багасах, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хоол тэжээлийн дутагдалд өртөх, шавж, амьтнаар дамждаг халдварт өвчнүүд нэмэгдэх, үер усны аюулын улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож хүн амын дунд янз бүрийн халдварт өвчнүүд тархах зэргээр иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлсөөр байна.

IRIM судалгааны хүрээлэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө ихсэж буйтай холбоотойгоор эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ үзүүлэх бэлэн байдал нь хэр түвшинд байгааг судлан тогтоох гол зорилготой судалгааг эхлүүллээ. Уг судалгааны хүрээнд эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлыг судлахаас гадна эрүүл мэндийн мэндийн салбарт ажиллагсдын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх юм.

Уг судалгааг Дэлхийн Ногоон хөгжлийн Институтийн (Global Green Growth Institute) санхүүжилтээр 2024 оны 1-р сараас 8-р сарын хооронд хийж, гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болгон ашиглах юм.

📌Та бүхэн судалгаатай холбоотой мэдээлэл авах бол IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, зохицуулагч П.Цэдэн-Иш (Tseden-Ish@irim.mn)-тэй холбогдоно уу. 👈