Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"-ИЙН УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА.
27/05/2024
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"-ИЙН УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА.

Та тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сүүлийн үед хийгдэж буй судалгаа, шинжилгээ, төслүүдийн мэдээллээ салбарын мэргэжилтнүүдтэй хуваалцаж, мэдлэгээ тогтмол шинэчлэх судлаачдын идэвхтэй бүлгийн нэг хэсэг болохыг хүсэж байна уу?

Хэрвээ тийм бол Таныг мэргэжилтэн судлаачдын бүлгийн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэхүү мэргэжилтэн-судлаачдын бүлэг (Community of Practice-CoP) нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлого төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажилд идэвхтэй оролцдог байгууллага, хувь хүмүүсийн мэдээлэл солилцоо, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор IRIM судалгааны хүрээлэнгийн эхлүүлж буй санаачилга юм.

Бид бүлгийн энэ оны эхний уулзалтыг 2024 оны 6-р сарын 7-ны 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Та уулзалтад оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.