Мэдээ мэдээлэл
ГЭР СУУЦНЫ ӨРХҮҮДИЙН ЖИЛД ХЭРЭГЛЭЖ БУЙ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ТООЦООЛОХ  СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 
30/05/2024
ГЭР СУУЦНЫ ӨРХҮҮДИЙН ЖИЛД ХЭРЭГЛЭЖ БУЙ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ТООЦООЛОХ  СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 

ГЭР СУУЦНЫ ӨРХҮҮДИЙН ЖИЛД ХЭРЭГЛЭЖ БУЙ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ТООЦООЛОХ  СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах зорилтыг дэвшүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх олон талт шийдлүүдийг туршиж, хэрэгжүүлж байгаа. Уг зорилттой холбоотойгоор Улаанбаатар хотын агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр сууцны өрхүүдийн хэрэглэж буй түлшний хэрэглээг тооцох зорилготой "Улаанбаатар хотыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх нэгдмэл арга зам" төслийн суурь судалгааг IRIM судалгааны хүрээлэн 2024 оны 02-05 сарын хугацаанд гүйцэтгэж дууслаа. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 15 хорооноос гэр сууцанд амьдардаг, халаалтаа зуухаар бүрэн шийдсэн 120 өрхийг түүвэрлэн 4 өдрийн турш өдөр бүр тухайн өрхүүдээр зочилж  түлшний хэрэглээний хэмжилтийг хийсэн. Уг мэдээлэл нь нийслэлд оршин суудаг нэг өрхийн ялгаруулж буй дундаж хүлэмжийн хийг тооцоолох суурь мэдээлэл болж, улмаар сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх төслийн дараа дараагийн шатны үр дүнг үнэлэх гарааны нөхцөл байдлыг дата болж буй юм. 

"Улаанбаатар хотыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх нэгдмэл арга зам" төслийг Юрика ХХК болон НҮБ хөгжлийн хөтөлбөртэй хамтран уг төслийг хэрэгжүүлж байна.