Мэдээ мэдээлэл
🟢 Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.
12/06/2024
🟢 Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.

Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон түншлэгч сумд хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ (ХАГ)-г хэрэгжүүлэхээр 2015 онд байгуулагдсан Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан (ХДС)-ийн 2024-2028 онд баримтлах стратеги, үндсэн чиглэлийг тодорхойлох зөвлөх үйлчилгээг IRIM судалгааны хүрээлэн үзүүллээ.

Тус сан нь ХАГ-ний хүрээнд тодорхойлогдсон сэдэвчилсэн 7 чиглэлээр орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг зорьж ажилладаг.

IRIM нь 2016 оноос эхлэн тус сантай хамтран ажиллаж, анхны алсын хараа, эрхэм зорилго болон өнгөрсөн хугацаанд баримталсан үндсэн чиглэл зэргийг 2016 онд тодорхойлж байсан. Энэ удаад дараагийн таван жилд баримтлах стратегийн бодлогын боловсруулсан ба эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэрэг сэдэвчилсэн чиглэлүүдээр олон талт санал бодлуудыг цуглуулж, үр дүнд нь стратегийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулаад байна.

ХДС-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой.

https://www.goviinoyu.mn/