Монголын Үнэлгээний Сүлжээ 2024 оны эхний уулзалтаа зохион байгууллаа.
Монголын Үнэлгээний Сүлжээ (Mongolian Evaluation Network) нь үндэсний үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, ХШҮ-ний салбарт ажилладаг, салбарыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй үнэлгээчдийн сайн дурын нэгдэл бөгөөд IRIM Судалгааны хүрээлэн уг сүлжээний санаачлагч, үүсгэн байгуулагчдын нэг юм. Бид сүлжээг үүсгэн байгуулсан 2016 оноос хойш сүлжээний нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд 02 сарын 29 өдөр сүлжээний оны эхний хурлаа зохион байгуулаад байна.
Уулзалтаар 2023 оны 12 сард зохион байгуулагдсан “Ази Номхон Далайн Үнэлгээний Холбоо” -ны 4-р чуулганд IRIM судалгааны хүрээлэнгээс оролцсон төлөөллүүд үр дүнгээ танилцуулж, сүлжээний бусад гишүүд мөн өнгөрсөнд хугацаанд салбар тус бүрд хийгдсэн ажлууд, гарсан өөрчлөлтүүдийг хуваалцаж, цаашид 2024 онд сүлжээний төвлөрөх чиглэл, хийгдэх ажлуудыг хэлэлцүүллээ.