“ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ САЙЖРУУЛАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” (BEST) ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ.📈
Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр (2019-2024)”-ийг хэрэгжүүлж дуусах гэж байна. Уг хөтөлбөр нь жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилготой юм.
IRIM судалгааны хүрээлэн нь энэхүү BEST хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг 2022 онд хэрэгжүүлж байсан ба эцсийн шатны үнэлгээг 2024 оны 08 сараас 2024 оны 10 сарыг дуустал хэрэгжүүлэхээр байна. 2019-2024 онд хийсэн үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөр хэрэгжиж буй орон нутгуудаас сонгон Улаанбаатар хот, 12 аймгуудын оролцогч талуудыг хамруулан тоон болон чанарын судалгаагаар мэдээлэл цуглуулах юм. Үнэлгээг хийснээр хөтөлбөрийн төлөвлөсөн үр дүн болоод гүйцэтгэлийг үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай санал, зөвлөмжөөр хангах зорилготой юм.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Жижиг Дунд Бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөр - DS Mongolia холбоосоор орж танилцаарай.