Мэдээ мэдээлэл
Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр IRIM зөвлөх үйлчилгээний ажил эхлүүллээ
26/08/2024
Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр IRIM зөвлөх үйлчилгээний ажил эхлүүллээ

Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр IRIM зөвлөх үйлчилгээний ажил эхлүүллээ

Цөлжилт, үер, ган гачиг, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн сорилтууд нь малчдын мал маллах, тэр дундаа эмэгтэйчүүдийн гэр орны цалин хөлсгүй ажлыг улам нэмэгдүүлснээр эдийн засгийн хувьд улам эмзэг байдалд түлхэж, уур амьсгалын өөрчлөлтөд даван туулах чадварыг сааруулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жендэрийн тэгш бус байдлын зөрүү илүү нэмэгдэх хандлагатай байгаагийн улмаас хөдөө орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн ажлын цагийн хомсдол хот суурин газарт амьдарч байгаа эмэгтэйчүүдээс 4 дахин өндөр байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд манай судалгааны хүрээлэн нь дараах үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөрүүдэд жендэрийн тэгш байдлыг тусгах дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах
  • Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн тэсвэртэй байдал, жендэрийн тэгш байдлыг дэмжихэд талуудын оролцоог идэвхжүүлсэн сургалт, олон улсын хурал зохион байгуулах
  • Орон нутгийн түвшинд зорилтот аймгуудын төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлуудыг 2026 оны дуустал үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Уг төслийг АХБ-ны санхүүжилтээр, Жендэрийн Үндэсний хороо 2026 он хүртэл хэрэгжүүлж байгаа бөгөөд ИРИМ Судалгааны хүрээлэнгийн зөвлөх үйлчилгээний баг жендэр ба ХШҮ-ний зөвлөх багаар техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхлээд байна.