IRIM судалгааны хүрээлэнгээс “DataDive: Unlocking Analytical Potential“ өгөгдөлтэй ажиллах, цаашид мэргэших сонирхолтой социологи, нийгмийн ажил болон статистикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсийн оюутнуудыг "Судлаач Оюутан" сайн дурын хөтөлбөртөө урьж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
🎯 Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүй, өгөгдөлтэй ажиллахад суралцах
🎯 Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, танилын хүрээгээ тэлэх
🎯 Судалгааны ур чадвараа сайжруулан эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авах
🎯 IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээнэ
Тавигдах шаардлага:
✅ Судалгаа, өгөгдөлтэй ажиллах чиглэлээр сонирхолтой байх
✅ Голч дүн 3.0-аас дээш
✅ Социологи, нийгмийн ажил болон статистикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсийн оюутан байх
✅ Хөтөлбөрийн турш цагаа зарцуулах боломжтой байх
Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг
https://forms.office.com/r/6ccGF1139c?origin=lprLink холбоосоор бөглөнө үү.
Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 23:59 цаг
Цахим өргөдөлд үндэслэн шалгаруулалт хийгдэх бөгөөд зөвхөн тэнцсэн оролцогчидтой холбоо барьж шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.
Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.