Мэдээ мэдээлэл
📣Судлаач Оюутан – 2024 хөтөлбөр 11 дэх жилдээ амжилттай хэрэгжлээ.
04/11/2024
📣Судлаач Оюутан – 2024 хөтөлбөр 11 дэх жилдээ амжилттай хэрэгжлээ.

📣Судлаач Оюутан – 2024 хөтөлбөр 11 дэх жилдээ амжилттай хэрэгжлээ.

 

IRIM судалгааны хүрээлэн 2013 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд социологи, нийгмийн шинжлэх ухаанаас бусад салбарт мэргэжил эзэмшиж буй оюутан залуучуудад судалгааны суурь мэдлэг, ур чадвар олгох зорилготой “Судлаач Оюутан” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн.

 

Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь өгөгдөлтэй ажиллах, цаашид мэргэших сонирхолтой оюутан залуусдаа чиглэж “DataDive: Unlocking Analytical Potential“ сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.👏

 

Хөтөлбөр 4 долоо хоногийн хугацаанд дараах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.

 

🔸Өгөгдөлтэй ажиллах суурь ур чадвар, анхан шатны шинжилгээ, нийгмийн судалгааны өгөгдлийн ач холбогдол, мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий ойлголт болон судалгааны төслийн үе шат цуврал сургалтуудад хамрагдаж;

 

🔸Байгууллага дээр хэрэгжсэн судалгааны төслүүд, тэдгээрийн туршлага, сургамжуудтай танилцан;

 

🔸Төрийн байгууллагын цахим ил тод байдлын судалгааны төсөлд дадлагажин ажиллаа.

 

🤩Далайд дусал нэмэр болж ирээдүйд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах салбар бүрийн залуу боловсон хүчнийг чадавхжуулахад тус хөтөлбөр нь бага боловч хувь нэмэр оруулсан гэдэгт IRIM судалгааны хүрээлэнгийн хамт олон итгэлтэй байна. Хөтөлбөрийн туршид идэвх, зүтгэлтэй оролцсон нийт оюутан залуучууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!👏