Ажлын байрны зорилго:
Судлаач/зохицуулагчийн ажлын байр нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох судалгаа, мониторинг ба үнэлгээ, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах төсөл төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх, байгууллагын стратеги зорилтууд, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлага болон ахлах судлаачдад дэмжлэг үзүүлэн ажиллах үндсэн зорилготой.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
- Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүст чанарын удирдлагын тогтолцоог таниулж, хэрэгжүүлэлтийг хангуулах,
- Амжилттай шалгарсан төслүүдийг байгууллагын стандарт, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
- Бие даан болон багаар төсөл хэрэгжүүлэх
- Төслийн төсөв, төлөвлөгөө боловсруулах, зарцуулалтыг хянах
- Төслийн багийн гэрээг бэлтгэх, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих
- Төслийн 7 хоногийн төлөвлөгөө, цалингийн мэдээг цаг тухай бүрд нь холбогдох шийтэд оруулах
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн багт дэмжлэг үзүүлж ажиллах
- Ахлах судлаач, төслийн удирдагчаас даалгаж буй төслийн болон дотоод ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэх
- Төсөл дуусахад гэрээ дүгнэсэн акт, тодорхойлох захидлыг захиалагчаас авах
- Төслийн архивыг софт болон хэвлэмэл байдлаар байдлаар оффис менежерт хүлээлгэн өгөх
- Чанарын мэдээлэл цуглуулах
Ажлын байранд тавигдах түлхүүр ур чадвар:
- Нийгмийн шинжлэх ухаан болон бусад холбогдох чиглэлд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэдээллийг задлан шинжлэх, ойлгох, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, ашиглаж оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх чадвартай;
- Харилцааны соёлтой, бусадтай үр дүнтэй, бүтээлчээр хамтран багаар ажиллах чадвартай;
- Судалгааны тоон болон чанарын мэдээлэл цуглуулах, боловсруулах программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх;
- Оффисын хэрэглээний программууд, MS 365 платформ, интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай байх;
- Мэргэжлийн чиглэлээр 2 жилээс доошгүй ажлын туршлагатай;
- Англи хэлний мэдлэг IELTS 6.5 онооны түвшинтэй байвал давуу талтай;
Өргөдөл авах хугацаа: 2024 оны 09 сарын 17-ноос 2024 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал
Анкет бөгөлөх линк: dbserver19.smartlogic.mn:94