Мэдээ мэдээлэл
**УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"- 2 ДАХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
01/10/2024
**УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ

📣**УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"- 2 ДАХ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.🍂

IRIM судалгааны хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй "Мэргэжилтэн судлаачдын бүлэг"-ийн 2 дах уулзалтыг ”УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Та Монгол орны хөдөө аж ахуйн салбар, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд хийгдэж буй шинэлэг судалгаа шинжилгээний ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар сүүлийн үеийн мэдээллээр оюунаа цэнэглэж, салбарын мэргэжилтэн судлаач нартай бүтээлч яриа өрнүүлэн, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хүсвэл манай уулзалтыг зориорой.

⏰Уулзалт 2024 оны 10-р сарын 7-нд 16:00 цагаас, Мэдээлэл технологийн үндэсний паркийн 3 давхарт 302 тоотод болно.

👉Та уулзалтад оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ  бүртгүүлнэ үү. 

Сонирхолтой мэдээ, мэдээлэлтэйгээр удахгүй уулзацгаая.