Мэдээ мэдээлэл
"АХБ-ны Дэд Бүтцийн Төслүүд ба Уул Уурхайн Салбарт ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Төсөл" Олон Улсын Хурал
16/10/2015
a:3:{s:10:"short_desc";s:741:""Азийн Хөгжлийн Банкны Дэд Бүтцийн Төслүүд ба Уул Уурхайн Салбард ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Төсөл" МУЗГ ба АХБ-ны гэрээгээр 2009 оноос 2013 онуудад Өмнөговь, Дорноговь, Ховд аймгуудад хэрэгжсэн. Техник туслалцааны гол зорилтот бүлэг - уул уурхайн ажилчид, зам барилгын ажилчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, залуучууд, эмэгтэй үйлчилгээний цэгийн ажилчид юм. Төслийн хэрэгжүүлэгч нэгж Шадар сайдын ажлын алба байв.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:2148:"

"Азийн Хөгжлийн Банкны Дэд Бүтцийн Төслүүд ба Уул Уурхайн Салбард ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Төсөл" МУЗГ ба АХБ-ны гэрээгээр 2009 оноос 2013 онуудад Өмнөговь, Дорноговь, Ховд аймгуудад хэрэгжсэн. Техник туслалцааны гол зорилтот бүлэг - уул уурхайн ажилчид, зам барилгын ажилчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, залуучууд, эмэгтэй үйлчилгээний цэгийн ажилчид юм. Төслийн хэрэгжүүлэгч нэгж Шадар сайдын ажлын алба байв.

IRIM судалгааны хүрээлэн уг төслийн хяналт шинжилгээ үнэлгээг 2010 оноос 2013 онуудад хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ техник туслалцааг үнэлэх хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсруулах, үнэлэх, үндэсний болон орон нутгийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, бүтцийг дэмжих, бий болгох ажлуудыг гүйцэтгэлээ.

Энэхүү төслийн үр дүнг тархаах хурал 2013.04.26-нд болох бөгөөд манай байгууллагаас төслийн үр нөлөөний талаарх судалгааны ажлыг танилцуулж хэлэлцүүлллээ. Уг хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Зам тээврийн сайд Г.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, АХБ-ны мэргэжилтнүүд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ахлах зөвлөх, Боствана, БНХАУ-ын ХДХВ/ДОХ-ын хорооны дарга нар тус тус оролцов. 

";}