Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан (НҮБХАС) нь 30 гаруй жилийн туршид Монгол улсын засгийн газартай хамтарч эрүүл мэндийн салбарт олон хөтөлбөр хэрэгжүүлэн, техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа билээ. НҮБХАС-аас Монгол улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг гол чиглэл нь “ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн эмзэг бүлгийн хүн ам, түүний дотор залуучуудад хүртээмжтэй болгох” юм. IRIM судалгааны хүрээлэн нь НҮБХАС-ийн энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд зарлагдсан “Монголын 15-24 насны залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”-г гүйцэтгэхээр шалгараад байна.
Энэхүү судалгаа нь залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн зан үйлд нөлөөж буй хүчин зүйлүүдийг олон талаас тодорхойлж, тулгарч буй асуудал болон шаардлагатай нөөцийг тодорхойлон, НҮБХАС-н нөлөөллийн үйл ажиллагаанд ач холбогдолтой дэмжлэг үзүүлх зорилготой юм.
Судалгааны байршлын хувьд, сумын төв, аймгийн төв болон томоохон хотуудыг төлөөлүүлэн сонгосон Ховд, Дорнод, Дархан, Улаанбаатар зэрэг бүс нутгуудаас мэдээлэл цуглуулах юм. Судалгаанд залуучууд, эцэг эхчүүд болон залуучуудын асуудал, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан оролцогч талуудыг хамруулан, дан ганц чанарын судалгааны аргаар цуглуулна.
Энэхүү төслийн хүрээнд НҮБХАС-ийн нийгмийн эрүүл мэндийн зөвлөхөөр АНУ-ын “JOHNS HOPKINS” их сургуулийн эрүүл мэндийн харилцааны хөтөлбөрийн зөвлөх Карол Андервүүд ажиллаж байгаа бөгөөд, судалгааны түүвэр, судалгааны хэрэглэгдэхүүн, тайлан боловсруулалтын бүхий л үе шатанд санал, зөвлөмж өгч нягт хамтын ажиллагаатай ажиллах юм.
Энэхүү өргөн хүрээний хамтын ажиллагааны үр дүнд Монголын нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт хийгдэж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, өндөр ач холбогдол бүхий судалгааны ажил болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
Төслийн багийнхны цаашдын ажилд өндөр амжилт хүсье
";}