IRIM судалгааны хүрээлэн Хууль зүйн яамны захиалгаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд хүргэж буй үйлчилгээнд хөндлөнгийн мониторингийг 2013 оны 9-11 сард гүйцэтгэхээр ажиллаж эхэллээ.
Тус мониторингийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээ тэгш, хүртээмжтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, иргэдэд аливаа байдлаар хүндрэл чирэгдэлгүй хүрч байгаа эсэхийг үнэлэх бөгөөд цаашид ЦЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны зөвлөмж өгөхөд оршиж байгаа юм.
Энэхүү зорилгын хүрээнд Цагдаагийн байгуулагын үйлчилгээг
1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
2. Үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдал
3. Үйлчилгээний орчин нөхцөл
4. Албан хаагчийн ёс зүй гэх үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлнэ. Үүний тулд цагдаагийн байгууллагын удирдлага, өмгөөлөгч, прокурор нартай ганцаарчилсан ярилцлага хийж, иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авах юм. Судалгаанд ЦЕГ, НЦЕГ болон зарим дүүргийн цагдаагийн хэлтэс, мөн Сэлэнгэ, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагууд хамрагдаж байна.
";}