Мэдээ мэдээлэл
Өвөрхангай, Хөвсгөл аймгийн үүрэн телефон операторын хэрэглэгчийн зах зээлийн судалгаа
16/10/2015
Өвөрхангай, Хөвсгөл аймгийн үүрэн телефон операторын хэрэглэгчийн зах зээлийн судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:975:"Энэхүү судалгааны хүрээнд Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сумдын үүрэн утас хэрэглэгчид, гэрээт борлуулагчид, байгууллагын хэрэглэгчид, орон нутгийн удирдлагаас мэдээлэл цуглуулж, тус аймагт Үүрэн телефон операторуудын зах зээлд эзлэх хувь хэмжээ шалтгааныг олж тогтоох зорилго тавьсан. Судалгаа нь Хөвсгөл аймгийн (Мөрөн, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул) Өвөрхангай аймгийн (Арвайхээр, Гучин-Ус, Уянга, Хужирт, Хархорин) сумдыг хамарсан. IRIM судалгааны хүрээлэн судалгааг 2013 оны 05 сарын 14-нөөс 06 сарын 30-ны хооронд гүйцэтгэсэн.  ";s:5:"image";s:8:"mobi.jpg";s:4:"desc";s:4126:"

Энэхүү судалгааны хүрээнд Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сумдын үүрэн утас хэрэглэгчид, гэрээт борлуулагчид, байгууллагын хэрэглэгчид, орон нутгийн удирдлагаас мэдээлэл цуглуулж, тус аймагт Үүрэн телефон операторуудын зах зээлд эзлэх хувь хэмжээ шалтгааныг олж тогтоох зорилго тавьсан. Судалгаа нь Хөвсгөл аймгийн (Мөрөн, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул) Өвөрхангай аймгийн (Арвайхээр, Гучин-Ус, Уянга, Хужирт, Хархорин) сумдыг хамарсан. IRIM судалгааны хүрээлэн судалгааг 2013 оны 05 сарын 14-нөөс 06 сарын 30-ны хооронд гүйцэтгэсэн.  

     Судалгаагаар хэрэглэгч, борлуулагч, зах зээлийн ерөнхий орчин гэх мэт олон талын хүчин зүйлийг тодорхойлохын тулд тоон ба чанарын олон аргыг ашигласан. Тухайлбал, зах зээлийн ерөнхий орчныг тодорхойлох хүрээнд баримт бичгийн судалгаа, орон нутгийн удирдлагатай хийх уулзалт, судлаачийн ажиглалт, захиалагчаас өгсөн нэмэлт мэдээллийн шинжилгээ зэргийг хийсэн бол хэрэглэгчийн сэтгэл ханамж, зан үйлийг тодорхойлохын тулд асуумж анкет, байгууллагын хэрэглэгчидтэй ярилцлага, борлуулагчидтай хийх ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зэрэг аргыг ашигласан. Энэхүү судалгаагаар 12 фокус бүлгийн ярилцлага, 42 ганцаарчилсан ярилцлага, 250 ширхэг анкет асуулгын аргаар нийт давхардсан тоогоор 388 оролцогчоос мэдээлэл бүрдүүлсэн.

 

  Судалгааны үр дүнгээс товч дурьдвал 2012 оны байдлаар Монгол улсын харилцаа холбооны салбарт томоохон 3 төрлийн өөрчлөлт бий болсон байна.

  Үүнд:

  1. Үүрэн телефон утас хэрэглэгчдийн тоо өсөж 2012 оны байдлаар 3409005 хэрэглэгч болсон байна. Энэ нь 100 хүнд ноогдох телефон цэгийн нягтрал 116,4 болсон нь дэлхийн дундаж үзүүлэлтээс даруй 32 нэгжээр дээгүүр байна.
  2. Үүрэн телефоны утасны яриа болон үйлчилгээний үнэ тариф буурсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал даруй 50 төгрөгөөр буурсан байна.
  3. Интернэт хэрэглэгчдийн 2012 оны байдлаар 657009  тооны өсөлттэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал даруй 200 000 хэрэглэгчээр өссөн байна.

   Үүрэн телефон операторын зах зээл, хэрэглэгчдийн сонголтонд нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлсон“Өвөрхангай, Хөвсгөл аймгийн үүрэн телефон операторын хэрэглэгчийн зах зээлийн судалгаа” гэсэн нэртэй тайланг аймаг тус бүрээр бэлдэн захиалагчид хүргүүлээд байна.

";}