Мэдээ мэдээлэл
НҮБХАС-ийн “Залуучууд, хөдөлгөөнт хүн ам болон эрсдэлт хүн амыг БЗДХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх төсөл”-ийн суурь судалгааны тайлангийн тархаах уулзалтыг зохион байгууллаа.
16/10/2015
НҮБХАС-ийн “Залуучууд, хөдөлгөөнт хүн ам болон эрсдэлт хүн амыг БЗДХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх төсөл”-ийн суурь судалгааны тайлангийн тархаах уулзалтыг зохион байгууллаа.
a:3:{s:10:"short_desc";s:606:"Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангийн (НҮБХАС) үйл ажиллагааны гол чиглэл нь Нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбар юм.  Манай байгууллага 2012 оны 10 сард  НҮБХАС-ийн “Залуучууд, хөдөлгөөнт хүн ам болон эрсдэлт хүн амыг  БЗДХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх төсөл”-ийн суурь судалгааг хэрэгжүүлэх байгууллагаар шалгарсан юм.  ";s:5:"image";s:13:"unfpa (2).jpg";s:4:"desc";s:5747:"

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангийн (НҮБХАС) үйл ажиллагааны гол чиглэл нь Нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбар юм.  Манай байгууллага 2012 оны 10 сард  НҮБХАС-ийн “Залуучууд, хөдөлгөөнт хүн ам болон эрсдэлт хүн амыг  БЗДХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх төсөл”-ийн суурь судалгааг хэрэгжүүлэх байгууллагаар шалгарсан юм.  

     2012 оны 10 сараас 2013 оны 7 сар хүртэл хэрэгжүүлсэн уг суурь судалгаа нь  НҮБХАС-ийн зорилтот бүс нутгийн төлөөлөл болсон том хотууд, хилийн бүс, уул уурхайн бүс нутгийн төлөөлөл болсон Ховд,Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, БНХАУ-ын Эрээн хотын нутаг дэвсгэрт зохион байгуулагдлаа.  Мөн  уг суурь судалгааны хүрээнд  төслийн зорилтот бүлэг болох залуучууд, хөдөлгөөнт хүн ам,  оролцогч талууд болон эмэгтэй биеэ үнэлэгч гэх мэт олон хүн амын бүлгээс тоон ба чанарын судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулсан өргөн хүрээний, олон талыг хамруулсан суурь судалгаа болж чадсан.

     IRIM судалгааны хүрээлэнгээс уг төслийн суурь судалгааны үр дүнд цаашдын төслийн үйл ажиллагааг төлөвлөх, амжилттай хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулан, судалгааны тайланг боловсруулсан.

     НҮБХАС-аас уг төслийн хүрээнд хамтарч ажиллах байгууллагууд, оролцогч талуудад уг тайлангийн үр дүнг танилцуулах уулзалтыг 7-р сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

     Уг тайлангийн тархаах уулзалтанд болон НҮБХАС-ийн шадар суурин төлөөлөгч, Залуучууд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн зохицуулагчид, төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэнүүд болон  уг төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагууд болох “Эрүүл мэндийн яам”, “Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг”, “Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” зэрэг байгууллагууд оролцлоо.  
Уг тайлангийн тархаах уулзалтын дараа  оролцогч байгууллагуудаас судалгааны үр дүнгийн талаар  асуулт хариултыг тавьж, санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн идэвхитэй уулзалт болж өнгөрлөө.  Мөн оролцогч байгууллагуудын зүгээс төслүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж болохуйц олон шинэ санаа, үйл ажиллагааны чиглэлийг  тусгасан, судалгааны үр дүнг бодит үйл ажиллагаа болгож хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэхүйц,   ач холбогдолтой судалгаа болсонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 
     НҮБХАС-аас захиалж хийлгэсэн энэхүү хүн амын олон бүлгийг хамруулсан, өргөн хүрээний судалгааг амжилттай зохион байгуулахад нийгмийн эрүүл мэндийн туршлагатай мэргэжилтэн,судлаачид болон хамтран ажиллагч байгууллагууд та бүхний оруулсан хувь нэмэр их байсныг дурдахад таатай байна. 
Бидний хамтран зохион байгуулсан энэхүү судалгааны үр дүн  цаашид хүн амын олон бүлэгт чиглэсэн бодит ажил, үйлчилгээний суурь мэдээлэл, чиглэмж болж, нийгмийн эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна. 

                           Хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлж байна. 

";}