Мэдээ мэдээлэл
Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох суурь судалгаа хэрэгжиж эхэллээ
16/10/2015
Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох суурь судалгаа хэрэгжиж эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:402:"Манай байгууллага Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Дэлхийн банкны захиалгаар Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох нэгэн шинэлэг бөгөөд ач холбогдол бүхий судалгааны төслийг хэрэгжүүлж эхэллээ.";s:5:"image";s:6:"us.jpg";s:4:"desc";s:2090:"

Манай байгууллага Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Дэлхийн банкны захиалгаар Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох нэгэн шинэлэг бөгөөд ач холбогдол бүхий судалгааны төслийг хэрэгжүүлж эхэллээ.

      Судалгаа Өмнөговь аймгийн бүх сумдыг хамрах бөгөөд орон нутаг дахь ундны болон хэрэглээний усны нөөц, зүй зохистой ашиглалт, хамгаалалт болон зөрчилтэй холбоотой иргэдийн мэдлэг, хандлагыг тодорхойлох зорилготой. Уг судалгааны үр дүн уул уурхайн талаархи олон нийтийн сөрөг хандлагыг багасгах зорилготойгоор Дэлхийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн суурь мэдээлэл болон ашиглагдах юм.

      Мэдээлэл цуглуулах шатанд аймаг, сумын төвийн иргэд болон хөдөөгийн малчин өрхүүд хамрагдах ба санамсаргүй түүврийн аргаар 1000 гаруй иргэдээс өгөгдсөн асуумжийн дагуу мэдээлэл цуглуулах юм. Асуумжийн дагуу мэдээлэл цуглуулахаас гадна орчин үеийн технологи ашиглан тухайн орон нутаг дахь усны гол эх үүсвэрүүдийн байршлыг газрын зурагт оруулж, тодорхой хэмжээний зураглал үүсгэснээр төслийн дараа дараачийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой судалгаа болох юм.

";}