Мэдээ мэдээлэл
Монгол Улсад анх удаа жендерийн тэгш эрхийг хангах талаар туршилтын судалгаа хийгдэж байна
16/10/2015
Монгол Улсад анх удаа жендерийн тэгш эрхийг хангах талаар туршилтын судалгаа хийгдэж байна
a:3:{s:10:"short_desc";s:678:"ШХА-ийн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр” (ЗДТСХ) жендерийн тэгш эрхийн талаарх нийгмийн хандлагыг тандах туршилтын судалгааны ажлыг хийж байна. Үүний үр дүнд ШХА жендерийн тэгш байдалд суурилсан хөгжилд хүрэх зорилтыг биелүүлэх төдийгүй Монголд тулгамдаад байгаа жендерийн ялгаварлан гадуурхах явдлыг бууруулахад хувь ихээхэн хувь нэмэр оруулна.";s:5:"image";s:10:"gender.jpg";s:4:"desc";s:3228:"

ШХА-ийн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр” (ЗДТСХ) жендерийн тэгш эрхийн талаарх нийгмийн хандлагыг тандах туршилтын судалгааны ажлыг хийж байна. Үүний үр дүнд ШХА жендерийн тэгш байдалд суурилсан хөгжилд хүрэх зорилтыг биелүүлэх төдийгүй Монголд тулгамдаад байгаа жендерийн ялгаварлан гадуурхах явдлыг бууруулахад хувь ихээхэн хувь нэмэр оруулна.

       Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд ЗДТСХ-ийн санхүүжилтээр Монголын “Ай ар ай эм” судалгааны байгууллага болон Калифорнийн их сургууль, Гринелл коллеж, Броун зэрэг гадаадын их дээд сургуулиудийн эрдэмтэд хамтран жендерийн тэгш эрхийн талаарх нийгмийн хандлагын тухай судалгааны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг судалгааг 2011 онд батлагдсан “Жендерийн тэгш байдлыг хангах” тухай хуультай уялдуулж хийх юм. Мөн жендерийн тэгш эрхийн талаарх хандлагыг боловсрол, улс төр, шашин шүтлэг, бүс нутаг болон хүн ам зүйн хувьд нас, хүйс, орлогоор ангилан судална. Ингэснээр Монголын Засгийн газар болон донор байгууллагууд үр дүнтэй, бодит баримтад тулгуурласан жендерийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги зэргийг боловсруулахад нь дэмлэг болно.

            2013 оны нэгдүгээр сарын байдлаар уг судалгааг Лебанон, Иордан, Уганда, Индонези зэрэг орон амжилттай хэрэгжүүлжээ. Судалгааны үр дүн улс орон бүрт харилцан адилгүй гардаг. Үүгээр хөгжил дэвшил, эрх тэгш байдалд саад учруулж буй нийгмийн сөрөг нөлөөллийг нарийн тодорхойлдгоороо онцлогтой. Үүгээр зогсохгүй жендерийн ялгаварлан гадуурхалт хүн ам зүйн аль бүлэгт их, эсвэл бага хэмжээнд байгааг ч мөн харуулдаг.
Дэлгэрэнгүйг доорх линкээс харна уу?

http://www.swisscooperation.admin.ch/mongolia/Mo/Home/News/News_Detail?itemID=222522

";}