IRIM Судалгааны хүрээлэнгээс Эдийн засаг бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зохион 2013 оны 9 сарын 27-нд зохион байгуулсан "Судлаачдын уулзалт, цугларалт"-нд хоёр дах удаагаа оролцлоо. Тус уулзалтанд байгууллагаа төлөөлөн Гадаад харилцааны захирал Л.Цэлмэгсайхан оролцож байгууллагын үйл ажиллагаа, хамтарч ажиллах боломжуудаа танилцуулсан юм.
Уулзалтын үеэр Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2011-2012 онд хийсэн судалгааны жагсаалтаа танилцууллааа. Эдийн засгийн хөгжлийн яам бүтцийн өөрчлөлтөөс болж 2013 онд бараг судалгаа хийгдээгүйг дурдаж байсан. Судлаачдын зүгээс бодлогын судалгаа, ТЭЗҮ-г идэвхтэй дэмжиж хийхгүй байгаа, хийгдэж буй сэдвүүд нь бодит эрэлт хэрэгцээнд нийцээгүй байдаг, сэдвээ сонгодог процесс зэрэгт шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Түүнчлэн Монгол Америкийн хамтарсан Мон-Аме ТББ-аас хийсэн Ховд аймагт Шинжлэх ухааны парк байгуулах урьдчилсан ТЭЗҮС-ийн үр дүнгээ танилцууллаа.
IRIM-ийн судалгааны хүрээлэнгээс дараагийн уулзалт цугларалтад сүүлийн үед хийж буй судалгааны үр дүнгээсээ танилцуулна.
";}