Мэдээ мэдээлэл
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний Хэрэглэгчийн үйлчилгээний судалгааг хийж гүйцэтгэлээ
16/10/2015
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний Хэрэглэгчийн үйлчилгээний судалгааг хийж гүйцэтгэлээ
a:3:{s:10:"short_desc";s:294:"Энэ хүрээнд IRIM Судалгааны хүрээлэнгийн зөвлөхийн баг тус компанийн хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах судалгааг 2013 оны 11-12 сард гүйцэтгэж дууслаа.  ";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:3765:"

Энэ хүрээнд IRIM Судалгааны хүрээлэнгийн зөвлөхийн баг тус компанийн хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах судалгааг 2013 оны 11-12 сард гүйцэтгэж дууслаа.  

     Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг нийтийн үйлчилгээний (public service) компани юм. Сүүлийн жилүүдэд тус компани үйл ажиллагаандаа шинэчлэл хийж хэрэглэгчийг дээдэлсэн үйлчилгээний стандартуудыг нэвтрүүлж мөрдөх болсон.  Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг дараах зурагт нэгтгэн харуулав. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексийг тооцохдоо үйлчилгээний төвийн тохь тух, ажилтнуудын мэдлэг ур чадвар, мэдээлэл, үйлчилгээний шуурхай байдал, ажиллагсдын харилцааны соёл, үйлчилгээний төвийн хүртээмж гэсэн үндсэн 6 үзүүлэлт (нийт 22 дэд үзүүлэлт)-ийн үнэлгээг ашигласан.

      Гол хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд хэрэглэгчийн сэтгэл ханамжид хамгийн чухал нөлөөтэй нь ажилтнуудын харилцааны соёл, шуурхай үйлчилгээ, мэдээлэл болж байна. Харин ажилтнуудын мэдлэг ур чадвар, үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний төвийн тохь тух тийм ч гол хүчин зүйлд тооцогдохгүй байна. Эндээс харилцагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд юунд голлон анхаарах шаардлагатайг тодорхойлж болно.

     Судалгаанаас үйлчилгээг сайжруулахын тулд цаашид анхаарах зүйлс дээр зөвлөмж боловсруулсан юм. Үүнээс дурдахад, Нийслэлийн хаягжилтыг зөв хялбар болох үйл ажиллагааг НЗД, НИТХ-тай хамтран хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд хамгийн их саад учруулж,  иргэд, үйлчилгээний ажилтанг бухимдуулж байгаа зүйл бол нийслэлийн хаягийн тогтолцооны замбараагүй байдал байна. Үүнээс үүдэн монтёр хэрэглэгчийн гэрийг олохгүй байх, түүн рүү дахин дахин утсаар ярих, хэрэглэгч үйлчилгээг шуурхай хүргэхгүй байна гэж гомдол гаргах, бухимдах байдал үүсэж байна. Иймд үүнийг НИТХ болон бусад үйлчилгээ үзүүлдэг байгууллага, иргэний бүртгэлийн байгууллага, газрын албатай хамтран хаягжилтын ойлгомжтой нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг зохион байгуулж болно.

";}